АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Архи, пивоны компаниуд ба телевизүүд хуулийн хоригийг цуцлаад байна

Posted by tseren on 2009/07/14

Наадмаар согтууруулах ундааны сурталчилгаа телевизийн дэлгэцнээ сад тавьж найр болж хувирлаа. Яваандаа найр хавтгайрав бололтой, 22 цагаас өмнө ба 18 градусаас дээш “болохгүй” гэсэн хоригийг архи пивоны компаниуд ба телевизүүд “мэдээд” буюу тохиролцоод цуцалсан байх юм.

Наадмын хэдэн үдэш ихэнхдээ 22 цагаас өмнө“Жем Интернэйшнл”, UFC, “Морьтой Чингэс”, “Чингэс” (18 граудсаас зөөлөн архинууд юм байх даа?), “Жалам хар”, “Сэнгүр”, “Алтантүрүү”-гийн шинэ шинэ клипүүд эрээлжилж АПУ, “Спирт, бал бурам” болон бусад компаниуд баярын мэнд хүргэж сайхан наадахыг ерөөж салсангүй. Мэдээ  сурвалжлаган сурталчилгаанууд зөндөө. Маргааш өглөө нь бүгдийг давтаж үзүүлэв. (Хуулиар бол 06 цагт зогсоох ёстой).

Сэтгүүлч Ш. Гүрбазарын “Алтантүрүү” архийг сурталчилсан клипэнд тоглож (олон нийтийн телевизийн хуулиар хориотой) арилжааны телевизүүдээр гаргасан орлого чамлалтай санагдсан бололтой наадам дууссаны дараа МҮОНТ-ийнхээ “Гэрэлтэй цонх”-он дээрээ лого тавьж байгаад бөхийн хууч дэлгэв. “Алтантүрүү” 40 градусын архи байснаа төрөл арилжиж шар айраг болсон юм уу?

P.S: MTC компанийн Ice брэндийн “бүтээгдэхүүн”-ийг наадмын өмнөхөн юутай хамтатгаж яаж сурталчилсныг мэдсэн үү? Таныг мэдээгүй өнгөрөх вий гэж санаа зовсон телевизүүд нөхөн үзүүлэхгүй хаачихав. Нэгэн зэрэг. Команд авсан мэт.

2 Responses to “Архи, пивоны компаниуд ба телевизүүд хуулийн хоригийг цуцлаад байна”

  1. Anonymous said

    Reklamaar tsalinjdag biz dee ter TV hen chini hehe

  2. МОНҮТ-ээр бас СББ-ын реклам гэгээн цагаан өдрөөр гараад л байна лээ шд. Хэдэн жүжигчдийг өөрийн байгууллага дээр ажиллуулж бяцхан реалити шоу хийх маягаар.

Leave a Reply

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <pre> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>