АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Болжмор” намнах кампани

Posted by tseren on 2009/04/26

1958 он. БНХАУ.
Их жолоодогч Мао Цэдуны их үсрэлтийн бодлогын үеэр хөдөө аж ахуйн ургамлын дөрвөн хортон болох хулгана, шумуул, ялаа, болжмортой тэмцэх кампанит ажил Хятад орон даяар өрнөжээ. Ялангуяа болжмор шувууг хамгийн ихээр ургац идэж сүйтгэдэг ангийн дайснаар тодруулж заналтайгаар онилсон байна.

boljmor-1958-hyatadБолжмор турь муутай, агаарт 15 минутаас удаан нисч чаддаггүй тул тариачид, бас хотоос дайчлагдан ирсэн сая сая ажилчид, залуучууд, пионерууд чавхаар харваж, түмпэн сав, бөмбөр гээд юу ч хамаагүй нүдэж, толгой дээрээ алчуур, шуудай сав эргүүлж, бас шавар байшин, модны оройд хүртэл авирч орилж хашгиралдахад хөөрхий болжморууд бууж чадалгүй бахардаж унахад бяц цохиж гүйцээгээд утсанд хэлхэж овоолдог байж. Үхсэн болжмор дүүртэл ачсан машины тэвшин дээр хятад пионерууд баатарлагаар зогсож явааг зурагтаар үзсэнээ санаж байна…Энэ кампаниар нийтдээ 2 тэрбум ширхэг болжмор устгасан тайлан гарчээ.

2009 он. Монгол Улс.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн гэгээлэг сурталчилгааны өдрүүдэд нэгэн сахилгагүй “болжмор” сонины мухлагт буумагц TV9 телевизийн “Ардын мэдээ” нэвтрүүлгийн хөтлөгч пионер сонор соргогоор мэдэж харваж унаган шинжээд эзнийх нь өрсөлдөгчийн тал нисгэсэн болохыг өчиггүй тогтоож уучлал гуйхыг шаардан баахан дүвчигнэв ээ. Тэр ч бүү хэл хүн бүр “Бор шувуу”-г 500 төгрөгөөр худалдаж аваад уншихгүйгээр, хүнд үзүүлэхгүйгээр шатаан устгахыг шаардлаа. Үнсийг нь цуглуулж тэвшин дээр ачаад гудамжаар явах юм байна л даа….

Энэхүү үйлийн үртэй болжмор бол “Шууданч бор шувуу” нэртэй бичил сонин. Дэлгээд нийлүүлсэн ч сурталчилгааны сонины ганц нүүрнээс хэтрэхгүй, бичил сонин гэхэд ч ахадмаар, алгын чинээ жижигхээн товхимол.

Яг энэ мөчөөс Ерөнхийлөгчийн сонгуульд соёлын хувьсгал эхлэх нь тэр. Бор шувуу тойрсон хэвлэлийн хурлууд цуврав. АН-ын сонгуулийн штаб гэнэт оволзож “Бид хэзээ ч ийм жол юм хийхгүй. Хийвэл хийсэн шиг хийнэ” гэж пээдийгээд хувьсгалт намынхны тавьсан тавьсан жүжиг хэмээгээд хөөрхий болжморыг үргээж явуулсан бол МАХН-ын сонгуулийн штаб, ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчтэй хамтран сэтгүүлчдийг цуглуулж байгаад тэдний нүдэн дээр мөч мөчөөр нь жиргэж орхив. Энэ завсар Ерөнхийлөгчийн зөвлөх найрагч Түмэнжаргал цэрэг цагдаа хөдөлгөж, уржигдар уг сониныг тарааж явсан залууг хэвлэлийн бирж дээр отолт хийж баривчилсан сураг дуулдана.

Араас нь манай сэтгүүлчид ч болжмор үргээх сайн үйлсын аянд мордлоо. “Өнөөдөр” сонин гэхэд л “… энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өнөөх гэм хоргүй “өхөөрдөм” бор шувуу маань муу ёрын, хар зүгийн гэсэн тодотгол зүүж, хэрээний хэлээр шаагилдаж, тасын шуналаар амьсгалах болов” гээд авч өгөх нь тэр.

Монголыг донсолгосон тэрхүү аймшигт “бор шувуу”-г хайж сонины мухлагт хүрч очвол багтаж ядсан олон сонин, сэтгүүлийн завсраар өрөвдөлтэйеэ цухайв. Хөөрхий дөө, хэн ч тоож ч харахгүй юм. Би өрөвдөөд 500 төгрөгөөр худалдаж аваад эргүүлэв.

Д.Арвиныг айлгасан мэдээ
УИХ-ын гишүүн Д.Арвинг Ерөнхийлөгч Н.Энхбаяраас урваагүй маш цөөн хүмүүсийн нэг гэдгийг бид мэддэг. Саяхан Хэвлэлийн төлөөлөгч Я.Төмөрбаатарын нисгэсэн “Ерөнхийлөгч буудуулав” гэсэн мэдээг сонсоод эрхэм гишүүний маань нүд эрээлжлээд унах дөхсөн байв. Удалгүй түүнээс ч дор “Ерөнхийлөгчийн ээжийн бие муу тул Бээжин нисэв” гэсэн мэдээг сонссон гишүүний зүрх хаагдах шахаж сандаргажээ. Сандарсан Д.Арвин Бээжингийн билет яаралтай захиалах гэж байтал Ерөнхийлөгчийн төрсөн ээж бус хадам ээж нь өвдсөн тухай мэдээд арай гэж тайвширсан байна
.

Гэх мэтээр элэг хөшөөм мэдээнүүд, бас сонирхолтой баримтууд ч байна.

Г.Батхүүгийн хандив
Ерөнхийлөгчтэй тохиролцсоны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшээд сайн дураараа “өгөөш” болох гэж байсан УИХ-ын гишүүн Г.Батхүү өөрийн намын нэр дэвшигчид хандиваа өгснийхөө дараахан МАХН-аас нэр дэвшигч дээр очин Ц.Элбэгдоржид өгснөөсөө арав дахин илүү мөнгө хандивласан байна. 2005 оны сонгуулиар энэ эрхэм М.Энхсайханд 20 сая, Н.Энхбаярт 100 сая төгрөг хандивлаж байсныг нь Баабар гуай нийтэд ил зарласан билээ. Энхбаяр Батхүү хоёр хөрөнгө мөнгөөр холбогдсон эртний андууд аж.

TV9-ын хөтлөгч пионер Батхүүгийн өмнөөс ихэд гомдож “Ахаа, таныг доромжилсон байна шдээ, будаа болгоод өгөөч” гэж ховлоод байсныг саналаа. Минийхээр бол мөнгө ихтэй тэр эрхмийг нам эвсэл гэж явцуурдаггүй өглөгч болохыг харуулсан гэгээлэг мэдээ байна даа.

Бусад мэдээг МАХН-ын сонгуулийн штабыхан няцаах нэрээр монголын бүх телевизээр үг үсэггүй уншиж өгсөн тул алгасъя. Тэгээд ч бичил сонин Интернэтийн хаягаа бичжээ. Хэрвээ та 500 төгрөгөө хэмнэе, эсвэл гадаадад суугаа бол http://www.borshuvuu.blogspot.com хаягаар ороод бүрэн эхээр нь уншаарай.

Харин цаасан дээр буугаагүй нэгэн реклам энд тавигджээ: “Итгэхэд бэрх ч тэд Таниас хандив гуйж байна”. Маш гоё сөрөг сурталчилгаа.

enkhbayar-elbegdorj-handiv

Харин арын нүүрэнд одоогийн Ерөнхийлөгчийн эсрэг агуулгатай зохиомол “Энхбаярын дуу”-г тавиад З.Түмэнжаргал, Ч.Энхээ нарыг зохиосон гэжээ. Тэд яалаа гэж ийм муухай юм зохиохов. Гэхдээ овоо босгоогүй бол болжмор хаанаас суухав. З.Түмэнжаргал найрагч Ерөнхийлөгчийн бөөрөнд үргэлж наалдаастай, Ч.Энхээ Ерөнхийлөгчийн сонгууль эхлэх бүрийд түүнийг дэмжих хөдөлгөөн байгуулдагийг ашиглаж муулсан хэрэг.

Бас итгэхэд бэрх хачин мэдээ ч байна: “Ерөнхийлөгчийн удам судрын талаар бичсэн сэтгүүлч ор сураггүй болов” Энэ бол 100 хувь худлаа байж таарна.

Гэхдээ “Шууданч бор шувуу” бусдаас илүү худалч, марзагнагч биш ээ. Бичээд байгаа хоёр нэр дэвшигчийн нэг нь мянган хүний өмнө “Надад 500 сая төгрөгийн хахууль өгөх гээд…” сийхгүй худал залсан бол нөгөө нь албаны нисдэг тэргээр ан хийгээд шүүмжлүүлэхдээ “монголын төр өөртөө зүтгэсэн хүнд халтай” гэж ихэрхсэн санагдана. Тэгэхэд хэнийг нь ч отолт хийж бариагүй билээ.

Баасан гаригийн “Өнөөдөр” сонины дугаарт “Энхбаяр агуу агуу” гэсэн бичлэг нийтлэгдэв. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Төмөрбаатартай ярилцсаны сэм бичлэг гэнэ. Харин ориг Төмөрбаатар нь албан ёсоор няцаалаа. Зохиосон байж таарлаа. Гэхдээ түүний нэрийг хасчихвал агуулга нь надад таалагдав. Ерөнхийлөгч Н.Энхбаяр дээд боловсролыг үнэ төлбөргүй болгох авантюр амлалтаа хожим хэрхэн тайлбарлаж болох нэг л хувилбарыг маш логиктой дэлгэж чаджээ.

Яагаад өчүүхэн “бор шувуу” том намуудыг донсолгож монголын сонгуульд хятад маягийн “соёлын хувьсгал”-ыг эхлүүлэв ээ? Ер нь яагаад хоёр нэр дэвшигчийн талаар чөлөөтэй жиргэж, уран зохиож, элэглэж, таамаглаж болохгүй болчихов? Шалтгаан маш энгийн: МАХН, АН хоёр найрч зөвшилцсөөр байгаад бие биенээ ил тод шүүмжлэхэд бэрх болж. Нэг нь шүүмжилбэл нөгөө нь “гүтгэлэг” гээд чарлачихна. Ингээд хоёр тал нэр, хаяггүй нийтлэл нэвтрүүлгээр “соёлтой “үзэлцэж байна. Намынхаа нэвтрүүлэг, захиалгат сурвалжлагаар харилцан “гүтгэхлээр” яах ч үгүй, харин үл мэдэгдэх нөхөр хэдхэн ширхэг бичил сонин (уншсан хүмүүс нь гэвэл хоёр намын штабынхан, тэгээд би… ингээд дуусах байх) гаргахад л цагдаагаар бариулах нь тэр.  МАХН, АН хоёр “гүтгэлэг” хийх эрхийг хүртэл өмчлөөд авчихаж…

“Шударга” гэгдэх сонгуулийн дайсан – болжмор намнах кампани Монголд оволзов.

21 Responses to ““Болжмор” намнах кампани”

  1. Oh my god said

    What is the problem here . . .

  2. guest said

    би элбэгдоржид саналаа өгсөн тийм үү
    би элбэгдоржид өгсөн мөн үү
    өө би энхбаярт өгчихсөн байна ш дээ тийм үү

  3. kakadu said

    Энэ Элбэгдоржийн өмгөөлөгчид та нар нээрэн сонирхолтой хүмүүс юм шүү. Та нарын тэр Элбэгдоржийг мууллаа гээд над руу биечлэн дайраад байх юм. Та нар Энхбаярыг муулаад Элбэгдоржийг өмгөөлж болдог харин би Элбэгдоржийг муулаад Энхбаярыг муулж болдоггүй юм уу? Тэгээд Элбэгдоржийг нь муулахаар над руу хувь хүн талаас хандаж дайрцгаана. Ардчилсан нийгэм гэж орилцгоох дуртай хүмүүс та нараас өөр бодолтой хүн рүү довтлоод байгаа нь инээдэмтэй :D Энийг коммунист зан гэж нэрлэхгүй өөрөөр юу гэхэв дээ…

    • aviraa said

      kakadu guai chamaig harin kommunist bolohoor chini dairaad baigaag oilgohgui bna uu

      • kakadu said

        Яалаа гэж дээ ноён Авираа гуай :)
        Коммунист гэж хэнийг хэлдгийг санаарай. Улс төрийн хувьд ялгаатай үзэл баримтлал, өөр чиг шугамыг үл хүлээн зөвшөөрч, бүхнийг нэг хэвээр, нэг чиг шугамаар байлгаж, бүх хүнийг нэг хүн нэг намыг дэмжихийг албадаж, үүнтэй нь зөрсөн тохиолдолд дайрч давшилж хараан зүхэж бүр хэтэрвэл хүч хэрэглэдэг ийм л авторитар дарангуйлагч занг коммунист гээд байгаамтштээ… Тэгэхээр Элбэгээг муулсны төлөө над руу дайраад байгаа та нар энэ тодорхойлолтод нийцээд байна даа :)

    • Какаду-д said

      Аль нам 7-р сарын 1-нд өөр үзэлтэй хүмүүсийг буудсан бэ? Таагаарай.

  4. kakadu said

    Би тэр дээр байгаа borshuvuu.blogspot.com хаягаар орж үзлээ. Яг МАХН өөрийгөө өрөвдүүлэх гэж ийм юм хийж харагдаач. Яахын аргагүй Тарчигаагийн бохир пиар гэдэг нь иллт байна. Энэ Бор шувууг нь хэн нисгэж байна гээч. Нөгөө алдартай шар үстэй Уянгаа гэдэг хүүхэн чинь гаргаж байна даа.

    • Какаду-д said

      Энэ нэг паранойд нөхөр эмээ уухгүй энд юугаа хийж яваа юм болоо?

  5. aviraa said

    Kakadu gegch buunii nohoi ene saitiig bas onilood suuchihsan jigteihen dongodoj baih cini hahaha. Ineed hurgeed haychih yum. Heden tugrugiin hulstei ve ta?

  6. uga said

    Ene Kakadu yamar teneg ium be? Iu bolood tenegteed baigaa ium be. Bas ter “hugiin l eeljit jujig biz” nereer bichsen nohor ooroo ajiglagchiin bichsen logikiig oilgokhgui baij. Unshaad oilgodoggui iim huniig ium unshsan gehed hetsuu l ium. Ha ha ha

    • kakadu said

      Чи өөрөө юу болоод миний тэнэгийг гайхаад байдаг ямар тэнэг юм бэ? Юу болоод тэнэгийг гайхаад тэнэгтээд байгаа юм бэ? Жил жилийн сонгуулиар энэ АН бас энэ Элбэгдорж дандаа ийм хэтэрсэн хар пиар хийж явдаг нь нууц биш гэж үү? Нохой долоо…

  7. kakadu said

    Өө тийм. Энхбаяр ингэхэд яг хэзээ хаана “Би боловсролыг 100 % үнэгүй болгоно” гэсэн юм бэ? Яг тэгж “Би монголын дээд боловсролыг бүх хүнд үнэгүй олгодог болгоно” гэж хэлсэн юм уу? Эх сурвалж юу байна. Эсвэл Энхбаярын хэлснийг мушгин гуйвуулж яриад байна уу?

    • Какаду-д said

      Энхбаяр онц сурвал 100%, сайн сурвал 75%, дунд сурвал 50% чөлөөлнө гэсэн юм биш үү? Энэ чинь эргээд оюутнуудаа бэлгийн болон бусад талаар дарамтлах нэг шинэ зэвсэг багш нарт бэлдэж өглөө гэсэн үг. Үнэгүй юм цаанаа бүүр их гарз хохирлыг нууж байдгийг хэлээд байгаа бус уу.

  8. Ганбаяр said

    Яахав, сайхан л нийтлэл байна. Мао удирдагч ч Хятад улсад сайхан туршилт хийсэн хүн дээ. Харин манай удирдагч яах юм байгаа юм.

  9. Энэ байтугай шогын юм их болно биз дээ.

    Гэснээс тэр болжмор устгах ажлын дараа ургац аваагүй гэдэг байхаа. Болжмор шувуу нь ургац ухаж иддэг өтөөр хооллодог байсан. Гэтэл экологийн тэнцвэрт байдал алдагдаад ургац бараг аваагүй гэж ярьдаг.

  10. kakadu said

    TArchigdorjiig alnaa!!!

  11. kakadu said

    AN yalanguya Tarchigdorj dandaa iim hogiin novshiin arga yadsan yum hiij yavdag huutei novsh shuu neeren. SOnguuli bureer AN het har, het dairsan, het gutgesen medeelel taraaj tatsdaag shdee. Nodningiin songuliar C!-eer Naranbaatar nariin hutulsun yamar nevtruuleg gardag bailaa? Haa baisan songuulias heden sariin umnuus ehlee biz dee? 7-1nd Elbegdorj hevleliin baga hural deer “Bid 64 suudal avah yostoi baisan” gej heev neg helj baisan ene ter… Naad Bor shuvuu chn Elbegdorjiin buzar tarhinaas garaltai ni oilgomjtoi baina. Har pr hiihdee garguud piz**!

    • Какаду-д said

      Энхбаяр всегда с тобой … Хахаха яасан их бухимдаж байх юм? Энхбаяр л өөрөө захиалгаар гаргасан юманд бүү ингэж бухимдмой. Хахаха

  12. hugiin l eeljit jujig biz said

    За наадах чинь ху-гийн л ээлжит жүжиг биз. Битгий ингэж бай л даа. Энхбаяр байсан цагт М.У. ерөөсөө өөдлөхгүй. Иймэрхүү жүжиг тавиад л араас нь өрөвдүүлэх кампанит ажил зохион байгуулахаар хэнд ашигтай байна. Логикоор бодооч. Ийм юмны логикийг ойлгохгүй байгаа бол таныг шинжээч гэхэд хэцүү л юм байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 79 other followers

%d bloggers like this: