“Хоёр нүүртэй” сэтгүүлүүд
Posted by tseren on 2008/07/20
Сэтгүүлийн зах зээлийн сонин хачныг үргэлжлүүлэн тоймолж байна.
Монголд хоёр нүүртэй, тэр ч бүү хэл гурван нүүртэй сэтгүүл хэд хэд гарч байна. Сонин байгаа биз?
Хамгийн түрүүнд Лэди төвөөс эрхлэн гаргадаг тэр сэтгүүлийг нэрлэх хэрэгтэй. Анх Business Lady байж мөнгөтэй хатагтай нарыг гоё моё гэж хөөргөж байгаад төлбөртэй ярилцлага хийж эхэлснээ мөнгөтэй бөгөөд сагсуу эрхмүүдийн түнтгэр түрийвчийг зүгээр үлдээх хайран санагдсан бололтой сэтгүүлийнхээ арын хавтсыг Businessman гэж нэрлэн ойр зуурыг ярилцан нийтэлж, сүүлдээ төрийн албан тушаалтнууд өөрийгөө сурталчлахдаа төсвийн мөнгийг огт харамлахгүй байгааг анзаарч “Төрийн хүн” гэсэн гуравдахь нэр гаргаж ээлжилдэг болсон юм. Лав Нийгмийн даатгалын газрынхан ийм нэрээр тодрохыг хүсч дарга С.Эрдэнэ манлайлан одоо УИХ-ын сонгуулийн 25-р тойрог дээр холион бантан хутгаж суугаа Үүрийнтуяа гэгч эмэгтэй удаалж, нийгмийн даатгалын бусад дарга нар энэ хавтсан дээрээс буухаа больсон. Сүүлийн хоёр жилийн Business Lady, Businessman, “Төрийн хүн” бүгдээрээ УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид болж хувирав. Багануур дүүргийн Засаг дарга, “Ноён группийн ерөнхийлөгч Д.Эрдэнэбат, “Атимос” ХХК-ийн захирал Я.Батцэцэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ гээд нэрлэж болно.
Дараачийн хоёр нүүрт сэтгүүл бол “Үндэстэн”-ий бөх”. Эхлээд ийм нэрийг сонгож бүдүүн бөхчүүдтэй ярьж байсан ч тэднээс Бат-Эрдэнэ аваргаас өөр хүн нэр дэвших шинжгүй байсан тул сэтгүүлээ нөгөө талаас нь “Сүлд” хэмээн нэрлэж байгаад Ерөнхий сайд С.Баяр, шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Арвин, Х.Баттулга, Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Засаг дарга асан Ц.Батбаяр нарын зургаар сэтгүүлээ хавтаслажээ. Тэдэнтэй хийсэн сонгуулийн сурталчилгааны ярилцлагууд мэдээж дотор нь бий.
“Гэр бүл, зохистой амьдрал” төвийн сар тутмын сэтгүүл анх “Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд” гэж эхчүүд, бүсгүйчүүдээ дээдэлсэн сайхан нэртэй байснаа нэг мэдэхэд “Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд” гэсэн урвуу нэрийг араасаа зүүж, энэ хаврын 4,5,6-р сарын 3 дугаарын хавтсан дээр МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал, Н.Болормаа, АН-аас нэр дэвшигч Х.Тэмүүжин нар ээлжлэн заларсан харагдав.
Хоёр нүүртэй байх нь сонгуулийн үеэр их хэрэг болдог аж.
orgiltuya said
jargal buruu bodoj bn,tsahiin uzegch sonsogch ch uuniig medej bgaa shuu
orgiltuya said
zuugiin medeetei adilhan.
orgiltuya said
unen unen.TVZONE bol yag unen.reclam ni ballaad bdag bhgui yu.dotroo shal hudlaa sh d tsaadah chini
Anonymous said
aa bas nuuts bish bol tanitai holbogdoj boloh uu
Anonymous said
ih goy zadgai bichih ymaa gehdee haashdaa l zondoo hunii amidral ym chin shine garch bgaa setguuluudee demjij bgaaraaa ugaasaa tsag hugatsaaniich bai unshigchidiinch bai buh shalguuraaraa damjaad hasagdah n hasagdaad uldeh n uldehees hoish demjij bval zugeershdee tiimuu ho
Tulga said
Jargald:
Chingis haan aildruun:
Erdenet humunii
Bieiig olson tul
Erhem yosong medej
Biee zasahyg hichee
(Ts. Natsagdorj.Chingis haany surgaaliin tovchoon-oos)
Jargal said
Buh zuild yagaad dandaa buruugaar handdag um be? Negniigee hiij buteeh gej bhad yahaaraa davuu taliig ni olj harj neg negendee dem ogj ajillah heregtei shu de mongolians! Sul taliig ni bichelgui yahav gehdee ene bichleg chin ter chigtee busdiin hiisen ajiliig doosh ni hiisen ongo ayastai umaa.Ymar shinjuureer uuniig bicheed dugneed bgaa chin bas l ergelzeetei bna shde. Unendee neg setguulchuu hen be tanii l bodol biz de!