АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Цоохор, Но[ц]той, Гоё мэдээ гурав

Posted by tseren on 2008/04/29

TV8 телевизийн “Цоохор мэдээ”, TV9 телевизийн “Но[ц]той мэдээ”, Ийгл телевизийн “Гоё мэдээ” гурав хоорондоо андуурмаар адилхан байгааг анзаарсан уу? Гурвуулаа оройн мэдээллийн хөтөлбөр дундуур арваад минут үргэлжилдэг, гурвуулаа дүрстэй (тайлбарлагч нь үл үзэгдэнэ), тэгээд гурвуулаа тухайн өдрийн үйл явдал, асуудлыг хөнгөхөөн шоолсон тайлбар байдаг. Зарим нь “хоржоонтой” гэж хэлэх биз.

Миний мэдэхээр, анх сэтгүүлч Алтаншагай иймэрхүү тайлбар хийж эхэлсэн. Ерөөсөө түүний ярианы хэв маяг бололтой. “Ийгл”, “25-р суваг” телевизэд ажилласныхаа дараа TV8 телевизэд мэдээллийн албаны дарга хийж байхдаа “Цоохор” мэдээ”-г санаачилсан байх. Ингээд хоёр гурван сэтгүүлч ээлжлээд “… эрхэм гишүүний санаархал будаа болж байна даа хөөрхий” гэхчлэн дуржигнуулдаг болсоор удаж байна. Гэтэл саявтар тэдний нэг нь өөрийнхөө тайлбарыг TV9 телевизээр “Но[ц]той мэдээ” нэрээр авч өгдөг болсон байв. Сонирхвол, TV8-аасаа гараад TV9-д орохдоо аваад иржээ. Нэрийг нь солиод л гүйцээ. Ижилхэн яриатай сэтгүүлчид таран байрласан нь зөв ч байж магадгүй.

Энэ хооронд сэтгүүлч Алтаншагай дахин бууриа сэлгэж “Ийгл”-дээ буцаж очсон ба өчигдрөөс өөрийн “Гоё мэдээ”-гээ уншиж эхэлсэн байна. Дажгүй санагдлаа. Гэхдээ илүү “гоё” хэлбэрийг бодож олох хэрэгтэй байх аа. Өөрийг нь дууриасан хүмүүсийг өөрөө дууриагаад яахав.

4 Responses to “Цоохор, Но[ц]той, Гоё мэдээ гурав”

  1. ariuka said

    http://www.cnbc.com/id/15840232/?video=1614121693&play=1&ref=nf MCS.Odjargal

  2. зочин said

    ТҮ 8 ТЕЛЕВИЗИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТАН СОГТУУ БАЙХДАА АЖИЛТАН СЭТГҮҮЛЧ НАРАА ШАЛГАЖ АВДАГ ЮМУУ АРАЙ Л АЙМААР ТӨРХТЭЙ ЯРИАТАЙ СЭТГҮҮЛЧ НАР БАЙХИЙМАА ТЭР МИНЖИН ГЭЖ НҮДЭЭ ТОМРУУЛЖ ЯРЬДАГ ГАЖИГ ХҮҮХЭН ЭФИРТ ГАРЧ БАЙГААГАА МЭДДЭГ ЮМУУ ЯШКА ШИГ Л ХАРАГДАХИЙН БАТХҮҮ ОДХҮҮ 2 НЬ ГОО САЙХАН ГАДААД ТӨРХӨНДӨӨ АНХААРМААР ЮМАА 2010 ОНЫ 2-11 НД ТЭР БАТХҮҮТЭЙ ХАМТ ХӨТЛӨГЧ ХИЙЖ БАЙСАН ХҮҮХЭН ШАР ХАДНААС ИРСЭН ЮМУУ ТҮГШҮҮРТЭЙ МЭДЭЭ ХҮРГЭХ ГЭЖ БАЙЖ Л ИНЭЭГЭЭД СУУЖ БАЙХИЙН ТАНАЙ МЭДЭЭНҮҮД ЭХЭНДЭЭ СОНИРХОЛТОЙ БАЙСАН СҮҮЛИЙН ҮЕД ХЭТ ТУЙЛШРААД ЧАНАРГҮЙ БОЛООД БАЙГАА

  3. zulaa said

    tv8 телевизийхэн хөтлөгч нарийнхаа царай зүсийг харж авч болдоггүй юмуу нүдний шилтэй бандгар залуугаас бусад эр эм нь хэрэг алгаа наад захын эфирийн төрхгүй за тэгээд өмссөн зүүсэн нь халтайсан тэр нэг одхүү батхүү гэж харь гаригаас унаж ирсэн юмуу гэмээр төрхтэй дээр нь ярьж байхдаа нүдээ томруулаад байдаг нэг гажиг хүүхэн эд нараа солимоор юмаав ичиж үхлээ дээр нь мэдээ үзэх сонирхолгүй болгочихийн

  4. Хөлслүүлнэ said

    БГД-ийн 3 дугаар хороололд Ачлал их дэлгүүрийн зүүн талд 2 өрөө байр 350.000-д хөлслүүлнэ Утас:99098212

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 79 other followers

%d bloggers like this: