Хэвлэл мэдээллийн эзэмшил: ӨДӨР ТУТМЫН СОНИНУУД
Манайд энэ талын мэдээлэл ихээхэн хаалттай, үүнийг албан ёсоор зарладаг журам, ядахдаа наад захын соёл байхгүй тул би мэдээллийг бага багаар цуглуулж байна. Явцын дунд нэмж засварласаар гүйцээх болно. Та бүхэн өөрсдийн мэдэж байгаагаа болон санал сэтгэгдлээ нэмэрлээрэй. Удахгүй албан ёсоор эхлэх 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны өмнө хэн нь хэнийх болохыг бүгд мэддэг байгаасай.
| Нэр | Албан ёсны статус, удирдлага | Эзэмшлийн тухай мэдээлэл | 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр ямар байр суурьтай байгаа. |
| “Ардчилал” | “Олон нийтийн чөлөөт хэвлэл”
Ерөнхий эрхлэгч Ц.Цолмон Вэб сайт. www.ardchilal.com |
Монголын Ардчилсан Холбооны хэвлэл. УИХ-ын гишүүн Х.Баттулга санхүүжүүлдэг. | АН, түүний нэр дэвшигчдийг бүх талаар дэмжиж, МАХН-ыг шүүмжилдэг. |
| “Ардын эрх” | “Өдөр тутмын чөлөөт хэвлэл”
Ерөнхий эрхлэгч Б.Тэмүүлэн Вэб сайт: www.news.mn |
Бодь группийн Д.Баясгалан, Л.Болд нар үүсгэн байгуулжээ. | Харьцангуй бие даасан байр суурьтай, гэхдээ АН-ын тодорхой нэр дэвшигчид болон ИЗН-ыг дэмждэг. |
| “Зууны мэдээ” | “Үндэсний өдөр тутмын сонин
Ерөнхий эрхлэгч Д.Болдхуяг Вэб сайт: www.zuuniimedee.mn |
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэр бүлийн мэдлийн сонин. | Ерөнхийлөгч Н.Энхбаярыг дэмждэг. МАХН ба АН-ыг шүүмжилдэг. |
| “Зууны шуудан” | “Үндэсний өдөр тутмын сонин”
Ерөнхий эрхлэгч Б.Ганболд Вэб сайт: www.zuuniishuudan.mn |
Тодорхойгүй | Харьцангуй бие даасан байр суурь баримталдаг, гэхдээ МАХН ба АН-ын тодорхой нэр дэвшигчдийг дэмждэг. |
| “Монголын мэдээ” | “Үндэсний өдөр тутмын сонин”
Ерөнхий эрхлэгч Ё.Гэрэлчулуун |
Анхны үүсгэн байгуулагч нь Б.Эрдэнэбат . 2008 оноос УИХ-ын гишүүн Х.Баттулга болон АН-ын дарга Ц.Элбэгдоржийн мэдэлд шилжсэн гэсэн мэдээлэл бий. | АН-ын байр суурийг хамгаалж МАХН-ыг шүүмжилдэг. |
| “Нийгмийн толь” | “Монголын үндэсний өдөр тутмын эрэн сурвалжлах сонин”
Ерөнхий эрхлэгч С.Энхтуул Вэб сайт: www.niigmiintoli.mn |
Нийтлэлийн агуулгаас үзэхэд цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудтай холбоотой. | Харьцангуй бие даасан байр суурьтай бөгөөд МАХН ба АН-ын аль алиныг шүүмжилдэг. |
| “Өглөө, орой” | ”Монголын үндэсний өдөр тутмын сонин”
Ерөнхий эрхлэгч Б.Болор-Эрдэнэ
|
Үүсгэн байгуулагч тодорхойгүй | МАХН-ын дэмждэг ба АН-ыг шүүмжилдэг. |
| “Өглөөний сонин” | ”Монголын үндэсний өдөр тутмын чөлөөт хэвлэл” | ”Хүмүүс” сонины эзэн Р.Хадбаатарын үүсгэн байгуулсан сонин. | МАХН-ыг байр суурийг дэмждэг. МАХН-ын тодорхой нэр дэвшигчид ба Ерөнхий сайд С.Баярыг идэвхтэй дэмждэг. |
| “Өдрийн сонин” | “Монголын үндэсний өдөр тутмын сонин”
Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн Вэб сайт: www.dailynews.mn |
Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэнгийн хувийн сонин | АН-ын бүх талаар дэмжиж харин МАХН-ыг шүүмжилдэг. Ялангуяа Ерөнхий сайд С.Баяр, мөн Ерөнхийлөгч Н.Энхбаярын эсрэг хатуу байр суурьтай. |
| “Өнөөдөр” | “Монголын үндэсний өдөр тутмын сонин”
Ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг Вэб сайт: www.mongolnews.mn |
Ц.Балдорж агсны үүсгэн байгуулсан “Монгол ньюс” компанийн хэвлэл | Харьцангуй бие даасан байр суурьтай. |
| “Өнөөдрийн Монгол” | “Монголын үндэсний өдөр тутмын сонин”
Ерөнхий эрхлэгч Б.Мөнхбаяр
|
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Т.Бадамжунай нарын санхүүжүүлдэг гэсэн мэдээ бий. | Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг дэмжиж МАХН-ын байр суурийг хамгаалдаг ба АН-ыг байнга шүүмжилдэг. |
| “Өнөөдрийн тойм” | “Монголын Үндэсний өдөр тутмын чөлөөт хэвлэл”
Ерөнхий эрхлэгч Н.Нинж |
УНДЕГ-ын дарга С.Эрдэнэүүсгэн байгуулсан | АН-ыг дэмжиж, МАХН-ын эсрэг байр суурь баримталдаг. |
| “Улаанбаатар таймс” | “Нийслэлийн өдөр тутмын сонин”
Эрхлэгч Н.Ариунтуяа Вэб сайт: www.ubtimes.mn |
2004 оноос менежментийн гэрээгээр ажилласан боловч одоогоор бүрэн хувьчлагдсан эсэх тодорхойгүй. | МАХН-ын байр суурийг дэмждэг. Нийслэлд МАХН-аас нэр дэвшигчдийг тусгайлан дэмждэг. |
| “Үнэн” | “МАХН-ын төв хэвлэл”
Ерөнхий эрхлэгч Ц.Ганбат Вэб сайт: www.unen.mn |
Тайлбар шаардлагагүй. | Тайлбар шаардлагагүй |
| “Хөдөлмөр” | МҮЭ-үүдийн холбооны хэвлэл.
Эрхлэгч Бүрэнжаргал |
2008 оноос өдөр тутам гарч эхэлсэн боловч 4-р сараас хаагдсан. |
Anonymous said
3-d tsolmon ni chinii bodoj baiga tsolmon bish. ardchilaliin tsolmon
Unshigch said
Songuuliin omno “Odriin sonin”-d niitluuleleheer oguulleg avaachij ogson bolovch niiteldeggui yum bilee.Aguulga ni MAHN, AN-yn ali alind shuumjleltei handaj mongolchuudygaa uhaalag, shudarga songolt hiihed ni nolooloh yavdal bailaa.Gevch ted tolbor avah sonirholtoi baij l dee.Onoogiin hund hetsuu tsagt orh bulee chadan yadan avch yavaa humuusees heden togrog avaad yaah ni ve dee? Yamar oorsdiigoo surtalchlah gej baisan bish,orgon olon tumen,Mongol eh ornoo gej yavahad…
Алт said
ӨДрийн сонинг аваад нүдээ аньж байгаад л хуудсыг нь эргүүлэхэд юу бичсэн нь тодорхой байдаг. Нэг хуудсанд ээр нь “Энхбаяр тэгж бааж байна муу новш”, нөгөө хуудсан дээр нь “Баяр тэгж шээж байна өгөр шаар”, дараагийнх дээр нь “Ху нам ингэж байна сөнөөсэй”, арынх нь дээр “МАХнам тэгж байна далдраасай”, өврийнх нь дээр нь “махнамын гишүүд бүгд үхээд өгөөсэй” нтр гээд л… ккк
ari said
ardchlal sonin yavch Colmongiin medliinh baih esgyi dee. Tehnikiin aldaa garsan yumuu daaa